Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пянзны яармаг худалдааг өнөөдөр эхэлнэ

Тус арга хэмжээний уриа нь “Хөгжимтэй холбоотой бүхнийг нэг дороос” уриатайгаар маргааш хүртэл үргэлжлүүлэх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пянзны яармаг худалдааг өнөөдөр эхэлнэ
Пянзны яармаг худалдааг өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

“Пянз цуглуулагчдын клуб” групп, “Red Mars Entertainment” хамтран “UB Record Fair-2020” пянзны яармаг худалдааг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээний уриа нь “Хөгжимтэй холбоотой бүхнийг нэг дороос” уриатайгаар маргааш хүртэл үргэлжлүүлэх аж.

Яармаг худалдаа Монгол урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд байрлах “Сэнгэраги” арт галерейд болно.

Үүнд пянз, цомог, кассет, хөгжмийн ном, стэгүүл, зурагт хуудас, гэрэл зураг, дүрслэх урлагийн бүтээл дэлгэгдэхээс гадна энэ төрлийн цуглуулгатай хүмүүс хоорондоо солилцож болох юм байна.

Хуваалцах