Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пёньян яриа хэлэлцээнд илүү нухацтай бэлдэхийг Вашингтоноос шаардлаа

Цөмийн хөтөлбөртэй холбоотой төдийгүй 2 талын харилцааг хэвийн болгоход чиглэгдсэн яриа хэлэлцээнүүдэд илүү нухацтай бэлдэхийг Пеньян АНУ-аас шаардсан байна. Энэ тухай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэгдсэн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пёньян  яриа хэлэлцээнд  илүү нухацтай бэлдэхийг Вашингтоноос шаардлаа
Пёньян яриа хэлэлцээнд илүү нухацтай бэлдэхийг Вашингтоноос шаардлаа. Зураг: МҮОНРТ

Цөмийн хөтөлбөртэй холбоотой төдийгүй 2 талын харилцааг хэвийн болгоход чиглэгдсэн яриа хэлэлцээнүүдэд илүү нухацтай бэлдэхийг Пеньян АНУ-аас шаардсан байна. Энэ тухай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэгдсэн яриа хэлэлцээнд Умард Солонгосыг тэргүүлэн оролцсон КимМёнГиль өнөө өглөө Бээжингийн нисэх онгоцны буудалд угтсан сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Тэбрээр энэ үеэрээ Шведийн нийслэл Стокгольмд болсон АНУ, Умард Солонгосын ажил хэрэгч түвшний яриа хэлэлцээ үр дүнгүй болсныг дахин онцлон мэдэгдсэн байна. Түүгээр ч зогсохгүй АНУ ийм яриа хэлэлцээнүүдэд сайтар бэлдэхгүй бол томоохон таагүй зүйл болж мэдэхийг анхааруулсан байна. БНАСАУ-ын тал бүх санал санаачилгаа танилцуулсан учир одоо Америкийн талын хариуг хүлээж байгааг тэрээр онцолсон байна. өчигдөр Умард Солонгосын гадаад хэргийн яамнаас танилцуулсан тусгай мэдэгдэлд мөн Вашингтон дайсагнасан бодлогоосоо эргэлт буцалтгүйгээр татгалзаж, бодитой алхам хийхгүй бол яриа хэлэлцээнд эргэн нэгдэхгүй гэдгээ илэрхийлсэн байлаа.

Хоёр талын төлөөлөгчдийн яриа хэлэлцээ өнгөрсөн 4-5 ны өдрүүдэд Стокгольмд болсон. Шведийн зүгээс 2 талд хандаж 2 долоо хоногийн дараа уулзалт хэлэлцээгээ үргэлжлүүлэх санал тавьсныг АНУ хүлээж аваад байгааг Төрийн департаментаас мэдэгдсэн. Харин Пёньян дээрх хариуг бариад байна.

Хуваалцах