QR кодыг хуурамчаар хийж, бусдад зарвал эрүүгийн хариуцлага тооцно
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд хуурамч QR код ашиглан замын хөдөлгөөнд оролцох зөрчил гарсаар байна.
Мэдээллийн алба

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд хуурамч QR код ашиглан замын хөдөлгөөнд оролцох зөрчил гарсаар байна. Мөн хоёр машины дунд нэг QR код ашиглах, огт кодгүй авто машин хөдөлгөөнд оролцох нь тасрахгүй байгааг Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч н.Батжаргал ярилаа.
Mongolian National Radio · QR кодыг хуурамчаар хийж, бусдад зарвал эрүүгийн хариуцлага тооцно
QR кодыг хуурамчаар хийх, мөн бусдад зарвал эрүүгийн хариуцлага тооцно. Жолооч та авто машиндаа код аваагүй л бол хөдөлгөөнд оролцох эрхгүйг Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч н.Батжаргал санууллаа.


















