Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Queen” хамтлагийнхан 3 шинэ клип хийхээ амлав

Youtube сүлжээнд “Queen” хамтлагийн албан ёсны сувгаас тавьсан “Bohemian Rhapsody” дууны клип тэрбум гаруй удаа үзсэн гэдгээрээ 1990-ээд оноос өмнөх үеийн бичлэгүүд дотроо дээд амжилт тогтоолоо.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Queen” хамтлагийнхан 3 шинэ клип хийхээ амлав
“Queen” хамтлагийнхан 3 шинэ клип хийхээ амлав. Зураг: МҮОНРТ

Youtube сүлжээнд “Queen” хамтлагийн албан ёсны сувгаас тавьсан “Bohemian Rhapsody” дууны клип тэрбум гаруй удаа үзсэн гэдгээрээ 1990-ээд оноос өмнөх үеийн бичлэгүүд дотроо дээд амжилт тогтоолоо.

1975 онд гарсан энэ клип нь 40 гаруй жилийн турш тухайн жанрыхаа стандарт нь болж, одоо болтол хэдэн сая хүний сэтгэлийг сэргээсэн хэвээр байна гэж Youtube-ийн төлөөлөгч тэмдэглэсэн байна.

“Queen” хамтлагийн гишүүд болох Брайан Мэй, Рожер Тэйлор нар шүтэн бишрэгчдэдээ хайрлаж, дэмжиж байдагт нь талархлаа илэрхийлсэн байна. Тэд мөн гурван шинэ клип хийхээ амлаад, хүссэн хүн бүрийг зураг авалтад оролцож болно гэжээ. Энэ хүрээнд “Та нар бол аваргууд” нэртэй уралдаан зарлажээ.

Хуваалцах