Р.Амаржаргал гишүүн ҮЗХ-ны гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ гаргажээ
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн харьяалагдах Ховд аймгийн АН-ын даргадаа өгчээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн харьяалагдах Ховд аймгийн АН-ын даргадаа өгчээ.
Тус өргөдөлд “Ардчилсан намын Үндсэн дүрмийн үйлчилгээ зогсоод бараг гурван жил өнгөрөв. Намын бүтцийн байгууллагууд эрх зүйн чадамжгүй боллоо. “Ард олноосоо мандат авсан” гишүүд намын бодлогыг тодорхойлдог байх үзэл баримтлалыг Намын дүрэмд суулгах санаачилга ор сураггүй алга боллоо. Нөхцөл байдал иймд намын төлөөллийн төв байгууллага болох ҮЗХ-ны гишүүн гэж тооцогдох нь намын гишүүний хувьд, ёс зүйн хувьд зохисгүй хэмээн үзэж Үндсэн дүрмийн 6.4.6-д заасны дагуу ҮЗХ-ны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүсэж байна” гэжээ.


















