Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Р.Амаржаргал гишүүний асуудлыг чуулганаар санал хураан шийдвэрлэнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ. Хуралдаанд оролцсон байнгын хорооны гишүүдийн олонхи нь энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн учраас Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэл

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Р.Амаржаргал гишүүний асуудлыг чуулганаар санал хураан шийдвэрлэнэ
Р.Амаржаргал гишүүний асуудлыг чуулганаар санал хураан шийдвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ. Хуралдаанд оролцсон байнгын хорооны гишүүдийн олонхи нь энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн учраас Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэхгүй болсон байна.

Энэ асуудлыг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал буюу Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх эсэхийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн саналын томъёоллоор санал хураалгаж, гишүүний суудалдаа үлдэх эсэхийг шийдвэрлэх юм.

Түлхүүр үг:Р.Амаржаргал гишүүний асуудлыг чуулганаар санал хураан шийдвэрлэнэ
Хуваалцах