Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Р.Амаржаргалын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөөд сар гаруйн хугацаа өнгөрч байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Р.Амаржаргалын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ
Р.Амаржаргалын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөөд сар гаруй хугацаа өнгөрч байна. Түүний хүсэлтийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх нь энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Тэрээр саяхан энэ талаарх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхгүй бол хүсэлт гаргасан шалтгаан, өргөдөл өгснөөс хойшх үйл явдлын өрнөл зэргээр сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдээд байсан юм.

Түлхүүр үг:Р.Амаржаргалын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ
Хуваалцах