Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Р.Баатархүү нарын 30 шүүгдэгчийн шүүх хуралдаан хойшиллоо

шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны 09:00 цаг хүртэл хойшлуулав

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Р.Баатархүү нарын 30 шүүгдэгчийн шүүх хуралдаан хойшиллоо
Р.Баатархүү нарын 30 шүүгдэгчийн шүүх хуралдаан хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Гэсэн хэдий ч шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч Ч.Түвшинжаргал нар “Ковид-19 өвчнөөр өвдсөн, өмгөөлөгч Б.Бадраа ойрын хавьтал болсон, өмгөөлөгч Н.Намжилцогт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал давхацсан талаарх холбогдох баримтуудыг ирүүлсэн, мөн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүгдэгч Г.Баянмөнхийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг шалтгаанаас шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны 09:00 цаг хүртэл хойшлуулавгэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах