Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Р.Энхбат Гёте-медалийн эзнээр тодорлоо

улс төрийн нийтлэлч Роозонгийн Энхбатаас гадна герман-турк зохиолч Доган Акханлы, Иранд улсаас гаралтай уран бүтээлч, кино бүтээгч Ширин Нешат нар тодорсон байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Р.Энхбат Гёте-медалийн эзнээр тодорлоо
Р.Энхбат Гёте-медалийн эзнээр тодорлоо. Зураг: МҮОНРТ

“Адмон групп”-ийн ерөнхий захирал, улс төрийн нийтлэлч Р.Энхбат олон улсын соёлын солилцоонд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлэн олгодог Гёте-медаль хүндэт шагналыг хүртсэн анхны монгол хүн болжээ. Түүнчлэн Монгол улсад суугаа Германы элчин сайд Штефан Дуппел түүнийг хүлээн авч уулзаж, энэхүү шагналын эзэн болсонд нь биечлэн баяр хүргэсэн байна. Мөн уг уулзалтад Монгол дахь Гёте-Институтийн захирал, ноён Михаэль Хайнст оролцов.

Гёте-медаль нь олон улсын соёлын салбарын төлөөлөлд жил тутам олгодог Холбооны бүгд найрамдах Герман улсын албан ёсны хүндэт шагнал аж. Түүнчлэн 2019 оны Гёте-медалийн эздээр Монголын хэвлэн нийтлэгч, улс төрийн нийтлэлч Роозонгийн Энхбатаас гадна герман-турк зохиолч Доган Акханлы, Иранд улсаас гаралтай уран бүтээлч, кино бүтээгч Ширин Нешат нар тодорсон байна.

Хуваалцах