Р.Федерер энэ оны анхны, замналынхаа 1000 дахь ялалтыг авлаа
Эрэгтэйчүүдийн мэргэжлийн теннисийн төрөлд байр сууриа бататгаж чадсан Швейцарийн Рожер Федерер харих болоогүй гэдгээ баталж энэ оны анхны цуврал болох АТР-ийн "2015 Brisbane International"-д түрүүллээ.
Мэдээллийн алба

Австралийн Бринстбэн хотноо болсон олон улсын тэмцээнд Федерер аваргын төлөө, Канадын залуу теннисчин Милош Раоничтай тунаж үлдсэн. Хашир эр өрсөлдөгчдөө нэг сэйт өгөлгүйгээр буулган авлаа. Энэ түрүү түүний хувьд 1998 оноос өнөөг хүртэлх хугацаанд 1000 дахь ялалтыг авч ирсэн онцгой түрүү байлаа.
Швейцар теннисчин замналынхаа 1000 дахь ялалтыг авч буй гурав дахь тамирчин болон түүхэнд бичигджээ. Түүний өмнө АНУ-ын Жимми Коннерс, Чехийн Иван Лендл нар ийм амжилт гаргаж байсан юм.
Бас нэгэн тоон үзүүлэлт дурдахад, тэрээр АТР-гийн цувралд нийт 83 дахь цомоо өргөж байгаа юм. Мөн "2015 Brisbane International"-ийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Мария Шарапова оны анхны цомоо өргөснийг бид өмнө нь мэдээлж байсан билээ.