Р.Гантөгс Токиогийн олимпын Бамбарын буухианд оролцлоо
Өнөөдөр Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд Монгол залуу Р.Гантөгс оролцсон байна.
Мэдээллийн алба

Токиогийн олимпын бамбар өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлж, Японы нийт 47 мужаар айлчлан долоодугаар сарын 23-нд албан ёсоор мандаж, олимпын наадам дуустал гэрэлтэх болно.
Өнөөдөр Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд Монгол залуу Р.Гантөгс оролцсон байна.
Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан бөгөөд “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулдаг аж.


















