Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Р.Гончигдорж мэдээлэл хийнэ

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдөр энэ сарын 13-нд тохионо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Р.Гончигдорж мэдээлэл хийнэ
Р.Гончигдорж мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдөр энэ сарын 13-нд тохионо. Энэ ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр УИХ-ын Тамгын газраас тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.

УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоор ахлуулан байгуулсан байна. УИХ-ын дэд дарга, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга Р.Гончигдорж өнөөдөр 12 цагаас Төрийн ордны Г танхимд Үндсэн хуулийн 22 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

Түлхүүр үг:Р.Гончигдорж мэдээлэл хийнэ
Хуваалцах