Р3 сувгийн продюсер Д.Батбаяр: “Р3 chart”-ыг наадмын хэмжээнд зохион байгуулна
2008 онд Шведийн радиогийн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр Р3 радио үйл ажиллагаагаа явуулаад эдүгээ 5 жил болжээ. Энэ хугацаанд бид залуустаа зориулж 30 гаруй нэвтрүүлгийг санаачлан олон сайхан үйл ажиллагааг зохион байгууллаа. Хамгийн сүүлд "Шоохондой" клуб байгуулж хүмүүнлэгийн үйлсээрээ
Мэдээллийн алба

- Удахгүй Р3 радиогийн 5 жилийн ой болно. Ойгоо угтаж танай уран бүтээлчид ямар ажил зохион байгуулах гэж байна?
2008 онд Шведийн радиогийн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр Р3 радио үйл ажиллагаагаа явуулаад эдүгээ 5 жил болжээ. Энэ хугацаанд бид залуустаа зориулж 30 гаруй нэвтрүүлгийг санаачлан олон сайхан үйл ажиллагааг зохион байгууллаа. Хамгийн сүүлд "Шоохондой" клуб байгуулж хүмүүнлэгийн үйлсээрээ олон хүнийг баярлуулсан. Бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг сонссон залуучууд эерэг сэтгэлгээтэй болж, хувь хүн нийгэмдээ төлөвшиж, радио гэдэг урлагийг ойлгож мэдэрч байгаад нь бид их баяртай байдаг.
- Р3 радио сонсогч олонтойгоо хамтарч олон арга хэмжээ зохион байгуулдаг...
Манай радио сонсогчид жилээс жилд өсөн нэмэгдэж байна. “Р3” радио нь олон нийттэйгээ аль болох анд найз нь байж тэднийхээ дуу хоолойг сонсон үр өгөөжтэй нэвтрүүлэг бэлтгэн ажиллахыг зорилгоо болгодог. Р3 радио сонсогчдтойгоо хамт цагаан сараар бэсрэг наадам хийхээс гадна шинэ оны цэнгүүнээ хамт тэмдэглэсэн.
- Ойг тохиолдуулан сонсогчиддоо ямар бэлэг барих вэ?
Бид тавдугаар сарын 03-нд УИД-ийн өмнөх "Bеаtles"-ийн хөшөөний дэргэд “Р3” радиогийн сонсогчидтойгоо төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэх болно. Төрсөн өдрийн баяраараа сонсогч олондоо хүргэх хамгийн сонирхолтой гэнэтийн бэлэг бол оюун ухаан, авьяас ур чадвараа гарган урласан залуучуудын "Хаягдал хог"-оор хийсэн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэхээс гадна хамтлаг дуучид ая дуугаа өргөнө. Бид тайлангаа тавина. Сонсогч залуучуудын дунд олон уралдаан тэмцээн зохион байгуулна. Энэхүү арга хэмжээг "www.huur.mn" цахим хуудастай хамтран явуулах ба манай шууд нэвтрүүлгийг "www.huur.mn" цахим хуудас мэдээллэх болно.- Танай хамт олны цаашдын төлөвлөгөө юу вэ?
“MNB” нэр хүндийг өсгөх, сонсогчдын тоог нэмэгдүүлэх, рок поп хамтлаг дуучдын нэр хүндийг өсгөх зорилготойгоор “Р3 chart”-ыг наадмын хэмжээнд зохион байгуулна. Рок поп хамтлаг дуучдыг дэмжсэн “Алтан микрофон”, “Пентатоник" наадмууд зохиогддог байсан ч цаг үеийн урсгалаар алга болсон. “Р3 chart”-ыг наадам болгосноор олон нийтийн статустай радио телевизийн брэнд болсон үйл ажиллагаа болж чадна. Энэ үйл ажиллагааг төрсөн өдрөөрөө хамтатган зохион байгуулах гэж байсан ч цаг хугацаа давчуу, санхүүгийн байдлаас болж ирэх 11 сард зохион явуулахаар болсон. Ер нь уран бүтээлчид бид санаачилсан, сэтгэсэн хийе гэсэн бүхнээ хийж чаддаг.
- Баярлалаа. Амжилт хүсье.
Н.Мөнхцэцэг


















