Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Радио 50 гаруй гавьяаттай

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод олон авьяаслаг уран бүтээлч, сэтгүүлч яруу найрагч, сэтгүүлч зохиолч ажилладаг. Мөн олон алдартан гавьяатнууд төрсөн байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Радио 50 гаруй гавьяаттай
Радио 50 гаруй гавьяаттай. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод олон авьяаслаг уран бүтээлч, сэтгүүлч яруу найрагч, сэтгүүлч зохиолч ажилладаг. Мөн олон алдартан гавьяатнууд төрсөн байдаг.

Тухайлбал, 1993 оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын радиогийн сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Зундуйн Дорж “Сүүтэй чулуу” роман, “Тоодог шандын зүлэг” зэрэг яруу найргийн олон ном бүтээсэн учир Монгол Улсын төрийн шагнал хүртжээ.

1993.12.18-нд дуу, шуум, хөгжмийн найруулга сайтай олон нэвтрүүлэг найруулж сонсогчдын хүртээл болгосны учир найруулагч Сосорбарамын Бүргэд агсанд Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгож байжээ.

1999 оны 01.09-нд “Шинэ эрин” радиогийн сэтгүүлч, яруу найрагч СГЗ Цэндийн Чимиддорж “Болор цом” яруу найргийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн.

Энэчлэн Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн 80 жилийн түүхэнд Төрийн шагналтан зургаа, Гавьяат цолтон 46, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийг 170 гаруй хүн хүртсэн байна.

Хуваалцах