Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Радио аялал - Бруней улс

Бруней, албан ёсоор Бруней Даруссалам Улс. "Бруней Улс - Энх Амгалангийн Орон") нь Зүүн Өмнөд Ази, Борнео аралын хойд хэсэгт байх бяцхан улс юм. Өмнөд Хятадын тэнгистэй хойд талаараа,

МҮ
Монголын Үндэсний Радиогийн 3-р суваг-P3 100.9

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Радио аялал - Бруней улс
Радио аялал - Бруней улс. Зураг: МҮОНРТ

Радио аялал: Бруней, албан ёсоор Бруней Даруссалам Улс. Бруней улс Борнейн арлын баруун хойт хэсэгт 114,04 дүгээр өргөрөг, 11.23-5.05 уртрагт нийт 5765 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй. Хойгуураа Өмнөд Хятадын тэнгисээр, бусад газраар Малайзтай хил залгадаг.

Бруней Даруссалам нь экваторын мөнх ногоон, чийглэг нэгэн хэмийн дулаан уур амьсгалтай орон. Энэ оронд хуурай болон чийглэг гэсэн хоёр улирал байдаг хэдий ч онцын ялгаа байдаггүй. Тус улсын баруун хэсэг далайн түвшнээс 90-300 метрт, зүүн хэсэгт нь уулархаг гэхдээ хамгийн өндөртөө 1850 м-т өргөгдсөн байдаг ажээ.

Бруней Даруссалам хэмээх хот улс нь Муара, Тутонг, Белайт, Тембуронг гэсэн дөрвөн дүүрэгт хуваагддаг бөгөөд нийслэл Бандар Сери Бегаван нь засгийн газар, бинессийн үйл ажиллагаа төвлөрөн өрнөж байдаг Муара дүүрэгт орших бөлгөө. Нийслэл нь 16 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай.

Хуваалцах