Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Радио давтамжийн төлөвлөлтийн чиглэлээр санал боловсруулна

Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар хамтран радио давтамжийн төлөвлөлтийн чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгийг зохион байгуулж ажиллаж эхэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Радио давтамжийн төлөвлөлтийн чиглэлээр санал боловсруулна
Радио давтамжийн төлөвлөлтийн чиглэлээр санал боловсруулна. Зураг: МҮОНРТ

Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар хамтран радио давтамжийн төлөвлөлтийн чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгийг зохион байгуулж ажиллаж эхэлжээ.

Ази Номхон далайн орнуудын Цахилгаан холбооны байгууллагаас Австрали Улсын Брисбэйн хотноо ирэх сарын 9-13-ны өдрүүдэд зохион байгуулах Дэлхийн радио холбооны их хуралд бэлтгэх ажлын хүрээнд энэхүү ажлын хэсгийг байгуулж, хуралдсан байна.

Ажлын хэсгийн уулзалтад ИНЕГ-аас Техник хангалт үйлчилгээний албаны дарга П.Гантөгс, тус албаны Холбооны хэсгийн дарга Г.Баттөгс нар оролцож, нисэх хөдөлгөөний удирдахтай холбоотой радио давтамжийн зурвас төлөвлөлтийн талаар санал гаргасан байна.

Хуваалцах