Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Радиогийн нээлттэй өдөрлөг Чингисийн талбайд болно

Эрхэм үзэгч, сонсогч, уншигч та бүхнийгээ монгол газар нутгийн дийлэнх хэсэгт тасралтгүй хүрч, өргөн хүрээний хөтөлбөр бэлтгэн түгээдэг МҮОНР-гийн нээлттэй өдөрлөгт өргөн дэлгэр оролцохыг уриалж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Радиогийн нээлттэй өдөрлөг Чингисийн талбайд болно
Радиогийн нээлттэй өдөрлөг Чингисийн талбайд болно. Зураг: МҮОНРТ

МҮОНР үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд радиогийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийтийг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь нээлттэй өдөрлөг юм.

Энэ сарын 22-нд Чингисийн талбайд 15-23 цагийн хооронд үргэлжлэх нээлттэй өдөрлөгийн гол онцлог нь 1930- 2014 он хүртэлх радиогийн түүхийг дэлгэн үзүүлнэ.

Ингэхдээ МҮОНР-гийн түүхийг зургаан хэсэгт хувааж өөр өөрийн шийдэл, өвөрмөц хэлбэрээр засагдсан зургаан тайзнаас жүжигчилсэн хэлбэрээр харуулах юм.

Радиогийн 80 жилийн түүхийг нийгмийн хөгжил дэвшил, түүхэн үйл явдлуудтай холбогдуулан 1930-1945 он, 1945-1960 он, 1960-1680 он, 1980-1990 он, 1990-2005 он, 2005-2014 он хэмээн хэсэгчилсэн байна.

Радиогийн туулсан түүхийг хүүрнэн өгүүлэх жүжигчилсэн тоглолтын дундуур тухайн цаг үе, үйл явдалтай холбоотой урлагийн тоглолт болон алдартнуудын дурсамж яриа хөврөх юм.

Харин үүний дараа нийтийн бүжгийн цэнгүүн болно.

Эрхэм үзэгч, сонсогч, уншигч та бүхнийгээ монгол газар нутгийн дийлэнх хэсэгт тасралтгүй хүрч, өргөн хүрээний хөтөлбөр бэлтгэн түгээдэг МҮОНР-гийн нээлттэй өдөрлөгт өргөн дэлгэр оролцохыг уриалж байна.

Хуваалцах