Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Райан Рейнольдс мангастай инээдмийн кинонд гол дүр бүтээнэ

Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчдийн нэг Райан Рейнольдс 71.5 сая ам.долларын орлоготойгоор аман хүзүүдсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Райан Рейнольдс мангастай инээдмийн кинонд гол дүр бүтээнэ
Райан Рейнольдс мангастай инээдмийн кинонд гол дүр бүтээнэ. Зураг: МҮОНРТ

Канадын жүжигчин Райан Рейнольдс “Universal” кино компанийн “Everyday Parenting Tips” нэртэй мангастай инээдмийн киноны гол дүрийг бүтээхээр болжээ. Зохиолч Саймон Ричийн хүүхдийн орны доор амьдардаг мангасуудын тухай богино хэмжээний зохиолоос сэдэвлэн хийж буй тус бүтээлийг “Paddington” киног бүтээсэн Пол Кинг найруулна.

Уг кинонд гол дүрийн баатар (Райан Рейнольдс) болон дээр дурдсан мангасуудын тэмцлийг харуулах бөгөөд зураг авалтыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна Райан Рейнольдсын гол дүрийг нь бүтээсэн “Free Guy” зөгнөлт кино ирэх арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ.

Ташрамд дуулгахад, “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг энэ жил Америкийн жүжигчин, продюсер Дуэйн Жонсон 87.5 сая ам.долларын орлогоор дахин тэргүүлсэн бол Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчдийн нэг Райан Рейнольдс 71.5 сая ам.долларын орлоготойгоор аман хүзүүдсэн билээ.

Хуваалцах