Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Райан Рейнольдсын гол дүрд нь тоглосон “Free Guy” кино наймдугаар сард нээлтээ хийнэ

Канадын жүжигчин Райан Рейнольдс өнгөрсөн онд “Universal” кино компанийн бүтээл найруулагч Пол Кингийн “Everyday Parenting Tips” нэртэй мангастай инээдмийн кино, “ХХ зуун студи”-ийн “Free Guy” зөгнөлт бүтээлд гол дүр бүтээсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Райан Рейнольдсын гол дүрд нь тоглосон “Free Guy” кино наймдугаар сард нээлтээ хийнэ
Райан Рейнольдсын гол дүрд нь тоглосон “Free Guy” кино наймдугаар сард нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг өнгөрсөн жил Америкийн жүжигчин, продюсер Дуэйн Жонсон 87.5 сая ам.долларын орлогоор дахин тэргүүлсэн бол Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчдийн нэг Райан Рейнольдс 71.5 сая ам.долларын орлоготойгоор аман хүзүүдсэн.

Канадын жүжигчин Райан Рейнольдс өнгөрсөн онд “Universal” кино компанийн бүтээл найруулагч Пол Кингийн “Everyday Parenting Tips” нэртэй мангастай инээдмийн кино, “ХХ зуун студи”-ийн “Free Guy” зөгнөлт бүтээлд гол дүр бүтээсэн.

Тэгвэл “Free Guy” зөгнөлт, инээдмийн кино ирэх наймдугаар сарын 13-нд нээлтээ хийхээр боллоо.

Хуваалцах