“Railbus” ашиггүй ажиллаж байна
Толгойт өртөөнөөс Амгалан чиглэлд “Railbus” төмөр замын автобус иргэдэд үйлчилж эхэлсэн. Одоогийн байдлаар нэг удаа 340 хүнд үйлчлэх боломжтой энэ унаагаар өдөрт 30-40 хүн үйлчлүүлж байна. Энэ нь алдагдалтай ажиллахад хүргэж байна гэж албаны хүмүүс хэллээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Толгойт өртөөнөөс Амгалан чиглэлд “Railbus” төмөр замын автобус иргэдэд үйлчилж эхэлсэн. Одоогийн байдлаар нэг удаа 340 хүнд үйлчлэх боломжтой энэ унаагаар өдөрт 30-40 хүн үйлчлүүлж байна. Энэ нь алдагдалтай ажиллахад хүргэж байна гэж албаны хүмүүс хэллээ.
Энэ чиглэлд иргэд нийтийн тээвэрт 500 төгрөг төлдөг бол “Railbus”-аар зорчихдоо 3000 төгрөг төлнө. Түүнчлэн Төмөр замаар зорчигчдод үйлчилдэг “Railbus” ашиггүй ажиллаж байгаа учраас буудлын тоо нэмэх, зам тавих ажилд зориулж Улаанбаатар төмөр зам өөрөөсөө 3.5 тэрбум төгрөг гаргахаар болжээ.
Энэ талаар Зам тээврийн сайд А.Гансүх ярьж байна.


















