Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Railbus” нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран төмөр замын РА-2 маягийн “Railbus”-ийг Амгалан-Толгойт, Толгойт Амгалангийн чиглэлд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. “Railbus” нь үдээс өмнө, үдээс хойш 3 удаа нийт 6 удаагийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Railbus” нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ
“Railbus” нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран төмөр замын РА-2 маягийн “Railbus”-ийг Амгалан-Толгойт, Толгойт Амгалангийн чиглэлд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. “Railbus” нь үдээс өмнө, үдээс хойш 3 удаа нийт 6 удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Толгойт, Таван шар, Барс-2 буюу Хархорин зах, Вокзал, Дунд гол, Нарантуул зах, Жанжин клуб гэсэн байршлуудад зогсох юм. Үдээс өмнө иргэдэд үйлчлэх эхний Railbus нь Толгойт өртөөнөөс 07:12 цагт хөдлөж, Таван шарын буудалд 7:17, Хархорин буюу Барс-2 захын буудалд 7:23, Улаанбаатар төв буудал буюу Вокзалд 7:30, Амгалан өртөөнд 7:44 цагт очих юм байна. Үдээс хойш иргэдэд үйлчлэх сүүлчийн Railbus нь Амгалан өртөөнөөс 18:20 цагт хөдөлж, Толгойт өртөөнд 19:10 цагт ирэх юм байна. Railbus-аар Толгойтоос Амгалан хүрэхдээ 3500 төгрөгөөр үйлчлүүлэх бол Толгойтоос 5 шар хүртэл 500, Хархорин хүртэл 1000, Толгойтоос Вокзал хүртэл 1500 гэх мэтчилэн буудал бүрт 500 төгрөг нэмэгдэнэ.

Хуваалцах