Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Railbus"-ыг Улаанбаатар-Дарханы чиглэлд явуулахаар судалж байна

“Улаанбаатар төмөр зам” хамтарсан компани нийтийн тээвэрт явуулахаар РА-2 маркийн “Railbus” төмөр замын автобусыг өнгөрөн зургаадугаар сард оруулж ирсэн.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Railbus"-ыг Улаанбаатар-Дарханы чиглэлд явуулахаар судалж байна
"Railbus"-ыг Улаанбаатар-Дарханы чиглэлд явуулахаар судалж байна. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар төмөр зам” хамтарсан компани нийтийн тээвэрт явуулахаар РА-2 маркийн “Railbus” төмөр замын автобусыг өнгөрөн зургаадугаар сард оруулж ирсэн.

Уг "Railbus"-ыг Амгалан-Толгойтын чиглэлд анхлан зорчуулж, тасалбарыг 3000 төгрөг байхаар тооцсон талаар албаныхан хэлж байсан. Төмөр замын автобус ашиглалтад орсон цагаасаа зорчигчдын тоо багатайгаас үүдэн эдийн засгийн хувьд алдагдалтай байна гэсэн шүүмжлэлүүд гарсаар байсан юм.

Тэгвэл 125 сая ам.долларын төслийн хүрээнд нийслэл хотноо ирсэн "Railbus"-ыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зорчигч тээвэрлэхийг түр хугацаанд зогсоосон байна.

Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” хамтарсан компанийн Хэвлэл мэдээллийн ажилтан н.Сэнгээгээс тодруулахад, “Railbus-ыг түр зогсоосон нь үнэн. Улаанбаатар-Дарханы чиглэлд явуулах боломжийг судалж байгаа. Судалгааны ажил дуусангуут албан ёсоор мэдээлэл өгнө” гэлээ.

Түлхүүр үг:Рейлбусыг Улаанбаатар-Дарханы чиглэлд зорчих боломжийг судалж байна
Хуваалцах