Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Рамассун хар салхи Хятадын өмнөд хэсгийг дайрав

Хятадын өмнөд хэсэгт сүүлийн 40 гаруй жил болж байгаагүй хар салхи дэгдэж, 17 хүний амийг авч одсон байна. Урд хөршийн төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр Рамассун хар салхины улмаас Хайнань арал дээр найман хүн, Гуансид есөн хүн амь үрэгдсэн бөгөөд салхины хурд 200 км цагийг давжээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рамассун хар салхи Хятадын өмнөд хэсгийг дайрав
Рамассун хар салхи Хятадын өмнөд хэсгийг дайрав. Зураг: МҮОНРТ

Хятадын өмнөд хэсэгт сүүлийн 40 гаруй жил болж байгаагүй хар салхи дэгдэж, 17 хүний амийг авч одсон байна. Урд хөршийн төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр Рамассун хар салхины улмаас Хайнань арал дээр найман хүн, Гуансид есөн хүн амь үрэгдсэн бөгөөд салхины хурд 200 км цагийг давжээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын зарим хэсэгт агаар болон хуурай зам, төмөр замын тээвэр саатсан байна. Үүнээс өмнө Раммасун хар салхи Филиппиний хойд хэсгийг дайрах үеэр 100 орчим хүн амиа алдсан юм. "France Presse"-ийн мэдээлснээр жилд 20 орчим хүчтэй хар салхи Филиппиний нутаг дэвсгэрийг дайрч өнгөрдөг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах