Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Рами Малек алтан баримлаа “гэмтээх” дөхжээ

Азаар Рами Малек болон түүний Оскар гэмтээгүй аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рами Малек алтан баримлаа “гэмтээх” дөхжээ
Рами Малек алтан баримлаа “гэмтээх” дөхжээ. Зураг: МҮОНРТ

Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр өглөө АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон. Тус наадмын Best performance by an actor in a leading role буюу Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг "Bohemian rhapsody" киноны Фредди Меркьюригийн дүрээр жүжигчин Рами Малек хүртэж, алтан баримлын эзэн болсон билээ. Тэрбээр шагналаа авсныхаа дараа тайзнаас буух үедээ унасан байна. Азаар Рами Малек болон түүний Оскар гэмтээгүй аж.

Сонирхуулахад, Рами Малек "Bohemian rhapsody" кинонд бүтээсэн дүрээрээ энэ жилийн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авсан билээ. Мөн тус бүтээлд Фредди Меркьюригийн дурлалт бүсгүй Мери Остины дүрийг бүтээсэн жүжигчин Люси Бойнтонтой албан ёсоор үерхэж байгаа аж.

Хуваалцах