Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рами Малек Оскарын шагнал хүртлээ

Рами Малек нь “Bohemian Rhapsody” бүтээлд хамтран тоглож, Мери Остиний дүрийг мөнхөлсөн Люси Бойнтонтой албан ёсоор үерхэж байгаа аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рами Малек Оскарын шагнал хүртлээ
Рами Малек Оскарын шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслолын ажиллагаа АНУ-ын Лос-Анжелес хотноо болж байна. Алтан баримлын эзэд ээлж дараалан тодорч Best performance by an actor in a leading role буюу Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг "Bohemian rhapsody" киноны Фредди Меркьюригийн дүрээр жүжигчин Рами Малек хүртлээ.

Тэрбээр тус кинонд бүтээсэн дүрээрээ энэ жилийн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авсан билээ. Сонирхуулахад, Рами Малек нь “Bohemian Rhapsody” бүтээлд хамтран тоглож, Мери Остиний дүрийг мөнхөлсөн Люси Бойнтонтой албан ёсоор үерхэж байгаа аж.

Хуваалцах