Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Рашид Алимов: Циндаогийн уулзалт байгууллагын хөгжлийн үйл явцад түүхэн ач холбогдолтой

Циндаогийн дээд хэмжээний уулзалт байгууллагын хөгжлийн үйл явцад түүхэн ач холбогдолтой гэж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рашид Алимов: Циндаогийн уулзалт байгууллагын хөгжлийн үйл явцад түүхэн ач холбогдолтой
Рашид Алимов: Циндаогийн уулзалт байгууллагын хөгжлийн үйл явцад түүхэн ач холбогдолтой. Зураг: МҮОНРТ

БНХАУ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын түүхэнд чухал үүрэгтэй. Иймээс Циндаогийн дээд хэмжээний уулзалт байгууллагын хөгжлийн үйл явцад түүхэн ач холбогдолтой гэж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов мэдэгдлээ.

Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хятад улс 2017 оны зургаадугаар сараас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг даргалсан. Хятад улс байгууллагыг даргалах хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон хооронд найрсаг нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт маш их ахиц гарсан гэдгийг онцолж, энэ үе тийм ч хялбар үе байгаагүй. Дэлхий дахины байдал эдийн засагт ч тэр, олон улсын харилцаанд ч тэр хүнд үеийг туулсан” гэлээ.

Түүний хэлснээр БНХАУ байгууллагыг даргалах хугацаанд талуудын дэмжлэгтэйгээр байгууллага дотор маш их өөрчлөлт болсон гэнэ. Ялангуяа байгууллагын аливааг үнэлэх, арга барилын сонголтод их өөрчлөлт оржээ. “Хятад улс байгууллагыг даргалах хугацаанд 200-аад арга хэмжээ болсон. Үүнд маш их хүч чармайлт, эрч хүч шаардагдана гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй” гэж Алимов цохон тэмдэглэв.

“Тун удахгүй Циндао хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болно. Бид энэ уулзалтад инновацийн маш олон санал санаачилгатай оролцоно. Энэ бүгд нь манай байгууллагын ирээдүйн хөгжилд нэмэр болно” гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга цохон тэмдэглэж байна.

“Бид Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд төр, засгийн тэргүүн нарын санаачилгаар томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Эцсийн дүнд энэ бүгд нь хамтарсан хөгжилд чиглэгдсэн зүйл юм” гэж Рашид Алимов хэллээ.

Хуваалцах