Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Реакторын инженерийн дагалдах сургалт" боллоо

Монгол Улс зохион байгуулсан уг сургалтаар Япон Улсад мэргэжлийн чиглэлээр сургалтад хамрагдсан судлаач, багш, мэргэжилтнүүдэд өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх боломжийг олгосон байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Реакторын инженерийн дагалдах сургалт" боллоо
"Реакторын инженерийн дагалдах сургалт" боллоо. Зураг: МҮОНРТ

Цөмийн энергийн газар болон Японы атомын энергийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран "Реакторын инженерийн дагалдах сургалт"-ыг энэ сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Монгол Улс зохион байгуулсан уг сургалтаар Япон Улсад мэргэжлийн чиглэлээр сургалтад хамрагдсан судлаач, багш, мэргэжилтнүүдэд өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх боломжийг олгосон байна. Сургалтад ЦЭГ, ШУТИС, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, "МонАтом" Төрийн өмчит ХК, ЛАЙНУКС ХХК, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагын 15 гаруй судлаач, инженер, мэргэжилтнүүд оролцжээ.

Хуваалцах