Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Reebok Adidas-аас "салах" уу?

Спорт хувцас хэрэглэлийн зах зээлийн томоохон тоглогчдын нэг "Adidas"-ийн хувьцаа даваа гарагт зургаан хувиар өссөн байна. Үүнээс өмнө хэсэг хөрөнгө оруулагчид тус компанийн "Reebok" брэндийг худалдан авахаар зэхэж буй тухай мэдээлэл цацагдаад байсан юм.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Reebok Adidas-аас "салах" уу?
Reebok Adidas-аас "салах" уу?. Зураг: МҮОНРТ

Спорт хувцас хэрэглэлийн зах зээлийн томоохон тоглогчдын нэг "Adidas"-ийн хувьцаа даваа гарагт зургаан хувиар өссөн байна. Үүнээс өмнө хэсэг хөрөнгө оруулагчид тус компанийн "Reebok" брэндийг худалдан авахаар зэхэж буй тухай мэдээлэл цацагдаад байсан юм. Тухайлбал, "Wall Street Journal"-ийн мэдээлснээр Хонгконгийн "Jynwel Capital" болон Абу Даби дахь хөрөнгө оруулалтын сангууд "Adidas"-т $2.2 тэрбумыг санал болгохоор судалжээ. Энэ мэдээлэл гарсны дараа энэ жил 40 орчим хувиар унаад байсан тус компанийн хувьцаа өссөн байна.

"Adidas" өнгөрсөн 2006 онд АНУ-д төвтэй "Reebok"-ийг худалдан авсан хэдий ч түүнээс хойш борлуулалтыг нь өсгөх тал дээр багагүй хүндрэлтэй тулгарсан юм. Энэ худалдан авалтыг Германы спорт хувцас үйлдвэрлэгч АНУ дахь "Nike"-ийн эсрэг өрсөлдөх чадвараа сайжруулах зорилгоор хийсэн ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах