Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Рейлбус Дархан-Улаанбаатарын чиглэлд явна

Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрээр “РА-2” төмөр замын автобус буюу рейлбусыг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан-Улаанбаатар хооронд өдөр бүр аялуулахаар боллоо.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рейлбус Дархан-Улаанбаатарын чиглэлд явна
Рейлбус Дархан-Улаанбаатарын чиглэлд явна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрээр “РА-2” төмөр замын автобус буюу рейлбусыг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан-Улаанбаатар хооронд өдөр бүр аялуулахаар боллоо.

Рейлбус өглөөний 09:40 цагт Улаанбаатараас гарч, 13:33 цагт Дарханд ирэх бөгөөд Дарханаас 13:54 цагт гарч, Улаанбаатарт 18:12 цагт ирнэ. Улаанбаатар-Дарханы чиглэлийн РА-2 рейлбус Зүүнхараа өртөөнд 12:02 цагт ирж, 12:07 цагт явах 5 минутын, Дархан- Улаанбаатарын чиглэлийн РА-2 рейлбус Зүүнхараа өртөөнд 15.24 цагт ирж, 15.35 цагт явах 11 минутын, Мандал өртөөнд 16:46 цагт ирж, 16.50 цагт явах 4 минутын, Улаанбаатар-2 өртөөнд 18:04 цагт ирж, 18:06 цагт явах 2 минутын зогсолттойгоор аялана. Рейлбусаар Улаанбаатар-Дархан хооронд том хүн 20700, хүүхэд 8900 төгрөгийн, Улаанбаатар-Зүүнхараа хооронд том хүн 17300, хүүхэд 7300 төгрөгийн, Зүүнхараа-Дархан хооронд том хүн 15500, хүүхэд 6900 төгрөгийн үнэтэй тасалбараар тус тус зорчино.

Хуваалцах