Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Режеп Тайип Эрдоган: Турк улс ШХАБ-д элсэн орох боломжийг судалж байна

Турк улс заавал Европын Холбоонд нэгдэх гэж зүтгэх ёсгүй. Тиймээс ч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэн орох боломжийг ч судалж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэнийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Режеп Тайип Эрдоган: Турк улс ШХАБ-д элсэн орох боломжийг судалж байна
Режеп Тайип Эрдоган: Турк улс ШХАБ-д элсэн орох боломжийг судалж байна. Зураг: МҮОНРТ

Турк улс заавал Европын Холбоонд нэгдэх гэж зүтгэх ёсгүй. Тиймээс ч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэн орох боломжийг ч судалж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэнийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Европын холбоо Туркийг эгнээндээ нэгтгэх үйл явцыг олон арван жилээр сунжруулж байхад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэлдэхүүнд орж ажиллах нь тус улсад хамаагүй тухтай байж болно гэдгийг тэрбээр онцлон хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага Турк улсыг илүү чөлөөтэй ажиллах боломжоор хангаж өгнө гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр мөн энэ асуудлыг ОХУ, Казакстаны төрийн тэргүүн нартай хэлэлцсэн гэдгээ ч сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Үүний өмнө Туркийн Ерөнхийлөгч мэдэгдэхдээ ирэх онд улс орноо Европын Холбоонд элсүүлэх гэж зүтгэх шаардлагатай эсэхийг бүх нийтийн санал хураалтаар ард түмнээсээ асууж шийдэж магадгүй гэж мэдэгдэж байсан юм.

Хуваалцах