Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Рекс Тиллерсон: Би ТНБД-ын албан тушаалаас буух талаар хэзээ ч бодож байгаагүй

АНУ-ын ТНБД Рекс Тиллерсон ерөнхийлөгч Дональд Трамптай таарамж муутай байгаагаас болоод албан тушаалаасаа огцорч магадгүй байна гэсэн цуу ярианд няцаалт хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рекс Тиллерсон: Би ТНБД-ын албан тушаалаас буух талаар хэзээ ч бодож байгаагүй
Рекс Тиллерсон: Би ТНБД-ын албан тушаалаас буух талаар хэзээ ч бодож байгаагүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ТНБД Рекс Тиллерсон ерөнхийлөгч Дональд Трамптай таарамж муутай байгаагаас болоод албан тушаалаасаа огцорч магадгүй байна гэсэн цуу ярианд няцаалт хийлээ.

Саяхан олон улсын хэвлэлүүдээр АНУ-ын ТНБД ажлаа өгөх бодолтой байна, Рекс Тиллерсон Ерөнхийлөгч Трампын талаар таагүй хандлага илэрхийлсэн. Учир нь Трамп өнгөрсөн долоодугаар сард нэгэн уулзалтын үеэр Тиллерсоныг "усан тэнэг" гэж хэлсэн гэх мэтээр мэдээлсэн. Харин Тиллерсон хэвлэлүүд худал мэдээлэл цацаж байна. Миний хувьд ТНБД-ын албан тушаалаас буух талаар хэзээ ч бодож байгаагүй гэж хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр Ерөнхийлөгч Трамп АНУ-ын ард түмнийг, АНУ-ыг нэгдүгээрт тавьж байна. Энэ бол ухаалаг шийдэл гэж Ерөнхийлөгчөө сайшаасан байна. Ер нь олон улсын хэвлэлүүд Тиллерсоныг Ерөнхийлөгч Трамптай гадаад бодлогын асуудал дээр маргаж, байр суурь зөрчилдөж байгаа, үүнээс болоод тэр огцрохоор төлөвлөж байна гэж сэжиглэж байгаа юм.

Хуваалцах