Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: Кэти Ледеки хоёр дахь алтан медалиа хүртлээ

Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөл өнөөдөр болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: Кэти Ледеки хоёр дахь алтан медалиа хүртлээ
Рио 2016: Кэти Ледеки хоёр дахь алтан медалиа хүртлээ. Зураг: МҮОНРТ

Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөл өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ өдрийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болж АНУ-ын тамирчин Кэти Ледеки аваргалж алтан медалийн эзэн боллоо. Түүний хувьд Риогийн олимпод одтой байж хоёр дахь алтан медалиа хүртэж байгаа нь энэ юм.

Түүнчлэн энэ төрөлд мөнгөн медалийг Шведийн тамирчин Сара Жостром хүртсэн бол хүрэл медалийг Австралийн тамирчин Эмма Маккеон хүртсэн юм.
Дашрамд өгүүлэхэд Кэти Ледеки 19 настай бөгөөд “Рио 2016” түүний хоёр дахь олимп ажээ.

Хуваалцах