Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

RIO 2016: Монгол Улсын төрийн далбаа Бразилийн тэнгэрт мандлаа

Moнгол Улс “Рио-2016” олимпод оролцож буйгаа дэлхий дахинаа тунхаглан зарлаж, өнөө өглөө олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
RIO 2016: Монгол Улсын төрийн далбаа Бразилийн тэнгэрт мандлаа
RIO 2016: Монгол Улсын төрийн далбаа Бразилийн тэнгэрт мандлаа. Зураг: МҮОНРТ

Moнгол Улс “Рио-2016” олимпод оролцож буйгаа дэлхий дахинаа тунхаглан зарлаж, өнөө өглөө олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа. Энэ үеэр тосгоны дарга, олимпийн мөнгө, хүрэл медальт, сагсан бөмбөгч Жанет Аркайн баяр хүргэж, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдинтай дурсгалын зүйлс солилцов. Уг ёслолд усанд сэлэлт, буудлага, боксын төлөөлөгчид оролцлоо.

Наадамд 207 орон хүрэлцэн ирэх бөгөөд Монголчууд 13 дахь удаагаа зуны олимпод хүч сорих гэж байна.

Хуваалцах