Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Рио-2016“ олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д. Сумьяад баяр хүргэлээ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Рио-2016“ олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д. Сумьяад баяр хүргэлээ

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Рио-2016“ олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д. Сумьяад баяр хүргэлээ
“Рио-2016“ олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д. Сумьяад баяр хүргэлээ. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио де Жанейро хотноо болж байгаа Зуны олимпийн 31-р наадмаас Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалж, жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртсэн Д.Сумьяад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд нийслэлийн иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадамд “Монголын баг “ тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, эх орныхоо далбааг Риогийн тэнгэрт мандуулж, ирээдүй хойч үедээ үлгэр дууриал болон спорт сонирхогчдын тоог улам нэмэгдүүлж байгаа нь үнэхээр бахархалтай үйл явдал юм.

Тэр дундаа жудо бөхийн 57 килограммын төрөлд эх орондоо олимпийн медаль авчирсан Д.Сумьяа нь тив, дэлхийн тэмцээнд үргэлж амжилт гаргаж, эх орондоо олимпийн медаль авчирч, баг тамирчиддаа, үзэгч түмэндээ урам хайрлалаа.

Цаашид амжилтаа ахиулж, олимпийн аварга болохыг хүсэн ерөөе” гэжээ

Хуваалцах