Рио 2016: Рисако Кавай анхны олимпоосоо алтан медаль хүртлээ /Бичлэг/
Риогийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаанууд дөнгөж сая өндөрлөж, аваргууд тодорлоо.
Мэдээллийн алба

Риогийн олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаанууд дөнгөж сая өндөрлөж, аваргууд тодорлоо. Энэ удаагийн барилдаанд Японы 22 настай залуу бөх Рисако Кавай, Беларусын бөхийг ялснаар анхны олимпийнхоо алтан медалийг зүүлээ.
Ингэснээр Япон улс Риогийн олимпийн чөлөөт бөхийн төрлөөс дөрөв дэх алтан медалиа хүртэж байгаа юм. Харин мөнгөн медалийг Беларусын бөх Мария Мамашук, Казахстан, Польшийн бөхчүүд хүрэл медалийг тус тус хүртлээ.
Аваргын төлөөх барилдааны бичлэгийг зурган дээр дарж үзээрэй.


















