Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна

Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийт 1.3 км хөрсний усны шугамыг шинэчилнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна
"Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна. Зураг: МҮОНРТ

Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийт 1.3 км хөрсний усны шугамыг шинэчилнэ.

Энэ хүрээнд ХУД-ийн 17 дугаар хороо, "Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна.

Энэ талаар ГУББГ-ын Тээвэр үйлчилгээний албаны дарга Д.Ариунбаатар “Улаанбаатар хотын хэмжээнд нийт хөрсний ус арилгах 25.2 км шугам байдаг. Энэ оны байдлаар ГУББГ-аас дөрвөн байршилд хөрсний ус арилгах шугам угсралтын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Барилга угсралтын явцдаа шугам эвдсэн, түвшин зөрүүтэй хэсгүүдэд нийт 1.3 км шугам угсралтын хийсэн. Баянмонгол хороолол, Зуун айл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байршлуудад ажил гүйцэтгэж дуусгасан. Өнөөдөр сүүлийн байршил буюу Ривер гарден орчмын хөрсний усны шугамыг шинэчилж байна. Уг ажил 85 хувьтай үргэлжилж байна” гэлээ.

Хуваалцах