Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Роану” хар салхины улмаас 24 хүн амь үрэгджээ

Бангладешийн эргийн бүс нутгийг дайрсан халуун орны “Роану” хар салхины улмаас хагас сая орчим хүн орон гэрээ орхин нүүхээс аргагүйд хүрээд байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Роану” хар салхины улмаас 24 хүн амь үрэгджээ
“Роану” хар салхины улмаас 24 хүн амь үрэгджээ. Зураг: МҮОНРТ

Бангладешийн эргийн бүс нутгийг дайрсан халуун орны “Роану” хар салхины улмаас хагас сая орчим хүн орон гэрээ орхин нүүхээс аргагүйд хүрээд байна. Өнгөрсөн бямба гарагт Бангладешийн эргийн бүс нутгийг дайрсан тус хар салхины улмаас үерийн гамшиг нүүрлэж, айл өрхүүдийн гэр усанд автсанаас гадна модод үндсээрээ булгарч, зарим нутгаар хөрсний гулгалт үүсчээ.

Эдгээр гамшигт үзэгдлийн улмаас наад зах нь 24 хүн амь үрэгдсэн талаар холбогдох албаныхан мэдээллээ. Аврагчид хар шуурганд нэрвэгдсэн бүс нутагт боогдсон хүмүүст туслалцаа үзүүлэхээр ажиллаж байна. Энэ хооронд нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдсан 500 мянга гаруй хүнийг түр орогнох газруудад байрлуулж байна. Хар салхины эрч намжих төлөвтэй байгаа ч ширүүн аадар үргэлжлэн орсон хэвээр байгаа юм.

Мөн хар салхины улмаас хэд хэдэн боомт хаагдсан, эрчим хүчний шугамуудад гэмтэл гарсан мэдээ ирж байна. Гамшгийн хор хохирлын нийт хэмжээг хараахан тодорхойлж амжаагүй байна. Та бүхэнд сануулахад, Өмнөд Азийн Бангладеш орон харьцангуй нам дор газар байрладаг учраас үерийн гамшигт нэрвэгдэх, халуун орны хар шуурганд өртөх эрсдэл өндөр байдаг юм. Энэ удаагийн “Роану” хар салхины эрч оргил цэгтээ 88 километр цаг хүрсэн мэдээ байна.

Хуваалцах