Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Роберт Кэлли гэр бүлийнхээ талаар анх удаа тайлбар хийлээ

Зарим үзэгч хүүхдүүдийг өхөөрдөж байсан бол бусад нь тэр эмэгтэйг асрагч эсвэл ээж нь гэх зэргээр бяцхан маргалдаж байв.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Роберт Кэлли гэр бүлийнхээ талаар анх удаа тайлбар хийлээ
Роберт Кэлли гэр бүлийнхээ талаар анх удаа тайлбар хийлээ. Зураг: МҮОНРТ

Зүүн Ази судлаач, профессор Роберт Кэлли Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн шүүх хурал болон түүнийг тойрсон асуудлаар “BBC” телевизийн шууд эфирт өнгөрөгч баасан гарагт мэдээлэл хийсэн билээ. Тухайн үед тэрбээр ажлынхаа өрөөний хаалгыг түгжихээ мартсанаас хүүхдүүд нь орж ирж сахилгүйтсэн. Гэтэл нэгэн эмэгтэй сандарч гүйн орж ирж хүүхдүүдийг авч гарсан нь олон хүний анхаарлыг татаад амжсан юм.

Зарим үзэгч хүүхдүүдийг өхөөрдөж байсан бол бусад нь тэр эмэгтэйг асрагч эсвэл ээж нь гэх зэргээр бяцхан маргалдаж байв. Гэвч Кэлли гэр бүлийнхээ талаар анх удаа тайлбар хийж, дөрвөн настай охин Марион, найман сартай хүү Жэймс, эхнэр Кимийгээ танилцуулсан юм.

Тодруулбал тэрбээр “Би тухайн үйл явдлын дараа юу хийхээ мэдэхгүй хэцүү байдалд орсон. Энэ асуудлаар тайлбар авахаар олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хандсан. Зарим нь АНУ-ын Кливлэнд хотод амьдардаг аав ээжээс маань хүртэл тайлбар авахаар холбогдсон байсан. Би тэр явдлын дараа “BBC” телевизийн хамт олноос уучлалт хүссэн захидал илгээсэн. Бичлэгээс болж бидний хүүхдүүдийг шоолох вий гэж санаа зовинож байлаа. Гэхдээ хүмүүс үүнийг төсөөлж байснаас эерэгээр хүлээн авсанд нь баярласан” гэв. Цааш ярихдаа “Та бүхэн хэрвээ анзаарсан бол би шууд эфирийн үеэр алдаа гарсан хэдий ч инээдээ барьж чадаагүйг харсан байх. Тэр үед эхнэр маань цаг алдалгүй орж ирж хүүхдүүдийг авч гаран “аварсан”. Хүмүүс бидний талаар ярьж хөгжилдөж байгаад нэг их эмзэглэхээ больсон. Энэ жирийн нэгэн гэр бүлийн амьдрал шүү дээ” гэсэн юм.

Хуваалцах