Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Роберт Паттинсоны тоглосон Бэтмэн ирэх сарын 4-нд нээлтээ хийнэ

Холливудын алдарт жүжигчин Роберт Паттинсон гол дүрийг нь бүтээсэн, өмнө нь “War for the Planet of the Apes” бүтээлийг найруулсан Мэтт Ривзийн “The Batman” кино 2022 оны 3 дугаар сарын 4-нд нээлтээ хийнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Роберт Паттинсоны тоглосон Бэтмэн ирэх сарын 4-нд нээлтээ хийнэ
Роберт Паттинсоны тоглосон Бэтмэн ирэх сарын 4-нд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Холливудын алдарт жүжигчин Роберт Паттинсон гол дүрийг нь бүтээсэн, өмнө нь “War for the Planet of the Apes” бүтээлийг найруулсан Мэтт Ривзийн “The Batman” кино 2022 оны 3 дугаар сарын 4-нд нээлтээ хийнэ.

Нийт 2 цаг 56 минут (176 минут) үргэлжлэх тус бүтээлд Бэтмэн хорон санаатан Риддлер, Фалькон болон Пингвинтэй ширүүн тулаан өрнүүлэх юм байна. Тус бүтээлийн эсрэг дүр буюу Риддлерт Пол Дано, Пингвинд Колин Фаррелл, Фальконд Жон Туртурро тогложээ.

Харин Бэтмэний “хамтрагч” Муур эмэгтэйг Зои Кравиц, Альфредыг Энди Серкис, цагдаагийн дарга Жеймс Гордоны дүрийг Жеффри Райт бүтээсэн.

Хуваалцах