Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Робот мэс ажилбар хийдэг боллоо

Анагаах ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Индонезийн эмнэлгийн байгууллагууд хамгийн сүүлийн үеийн техник технологи буюу робот төхөөрөмжөөр мэс ажилбар хийх үйл ажиллагааг нэвтрүүлэхээр болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Робот мэс ажилбар хийдэг боллоо
Робот мэс ажилбар хийдэг боллоо. Зураг: МҮОНРТ

Анагаах ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Индонезийн эмнэлгийн байгууллагууд хамгийн сүүлийн үеийн техник технологи буюу робот төхөөрөмжөөр мэс ажилбар хийх үйл ажиллагааг нэвтрүүлэхээр болжээ.

2015 онд бүсийн хэмжээнд чөлөөт худалдааны гэрээ байгуулагдах тул үүнээс эрүүл мэндийн салбарынхан Сингапур зэрэг өрсөлдөгч улс орнуудын зах зээлийг өөртөө татах зорилго тавин ажиллаж байна.

2015 он гэхэд Зүүн өмнөд азийн улс орнуудын 10 гишүүн орон анагаах ухааны салбарын техник тоног төхөөрөмжийн худалдаанд тавигдсаар ирсэн татварыг тэглэхээр зэхэж байгаа учир энэ салбарын онцолбол мэс ажилбарын өрсөлдөөнд тэргүүлэхийг тэд зорьжээ.

Энэ зорилтын хүрээнд Индонезийн Бунда эмэгтэйчүүдийн төрөх эмнэлэг л гэхэд улсдаа анхны да Винчи хэмээн нэрлэгдэх робот төхөөрөмжийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Хуваалцах