Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Робот загасыг усан доор ажиглалт хийхэд ашиглана

Америкийн Виржиниагийн их сургуулийн баг робот загасыг бүтээгээд байна. Тунабот гэх робот загасыг усан доор ажиглалт хийх, далайн амьтдыг судлахад ашиглах зорилготой байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Робот загасыг усан доор ажиглалт хийхэд ашиглана
Робот загасыг усан доор ажиглалт хийхэд ашиглана. Зураг: МҮОНРТ

Америкийн Виржиниагийн их сургуулийн баг робот загасыг бүтээгээд байна. Тунабот гэх робот загасыг усан доор ажиглалт хийх, далайн амьтдыг судлахад ашиглах зорилготой байгаа юм.

Виржиниагийн их сургуулийн багийнхан Тунаботыг бүтээх ажлыг эхлүүлэхээс өмнө жинхэнэ Туна болон хар амар гэх загаснуудын хөдөлгөөн, биеийн бүтцийг нэлээд судалсан байна. Судлаачид эдгээр төрлийн засаг нь хурдан, сайн сэлдэг учраас Тунабот робот загасны эх загвар болгон ашиглажээ. Энэ робот загасны сүүлний хөдөлгөөний давтамж 15 герцэд хүрэх чадавхтай юм.

Хэдийгээр робот загас бусад шумбах төхөөрөмжүүдээс хавьгүй хурдан ч жинхэнэ туна загасыг хурдаараа гүйцэхгүй юм. 25 сантметерийн урттай робот загаснууд нэг секундэд 1 метр гаруй шумбана. Виржиниагийн их сургуулийн багийнхан энэ робот загасны тусламжтайгаар бусад далайн амьтдыг илүү ойроос ажиглах, судлах боломж нээгдэнэ гэж үзэж байна.

Хуваалцах