Роботын хөгжлийн 500 жилийг өгүүлэх үзэсгэлэн нээгдлээ
Робот хэмээх үг нь техникийн нарийн төвөгтэй үйлдэл гүйцэтгэхэд хүнийг орлож чадах автомат төхөөрөмж хэмээн тайлбарлаж болох юм. Энэ нэр томьёог 1920-оод онд хэрэглэж эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Робот хэмээх үг нь техникийн нарийн төвөгтэй үйлдэл гүйцэтгэхэд хүнийг орлож чадах автомат төхөөрөмж хэмээн тайлбарлаж болох юм. Энэ нэр томьёог 1920-оод онд хэрэглэж эхэлсэн байдаг. Анх 1857 онд байгуулагдсан Лондон хотын шинжлэх ухааны музейд үе үеийн цаг хугацааны шинжлэх ухааны техник технологийн ололт амжилтыг харуулсан 300 гаруй мянган үзмэртэй. Анхны уурын хөдөлгүүр, анхны тийрэлтэт хөдөлгүүр, анхны бичгийн машин гэх мэт үзмэрүүд хадгалагддаг энэхүү музейг жилд 3,4 сая хүн үздэг байна. Тус музей өчигдрөөс эхлэн роботын хөгжлийн 500 жилийг харуулсан маш сонирхолтой үзэсгэлэнг нээжээ.
Роботууд хэмээх энэхүү сонирхолтой үзэсгэлэнд робот хүүхэлдэй, 3 дугуйт роботууд гээд нийт 100 төрлийн роботыг хөгжлийн үе шатаар нь байрлуулан харуулжээ. Түүнчлэн 2009 онд нээлтээ хийсэн алдарт Терминатор кинонд гардаг роботууд ч энэхүү үзэсгэлэнд багтсан байна. Роботууд үзэсгэлэн энэ оны есдүгээр сарын 3 хүртэл үзэгчдийн хүртээл болох гэнэ.


















