Роботын төхөөрөмж философийн ухааны хичээл зааж эхэлжээ
Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан роботын төхөөрөмж хүмүүс бидний дунд зэрэгцэн алхах, нийгэмд үүрэг оролцоо гүйцэтгэх цаг мөч улам л ойртсоор байна. Эдгээрийн нэгэн томоохон жишээ гэхэд л АНУ-ын коллежид роботын төхөөрөмж философийн ухааны хичээл заагаад эхэлсэн явдал олны анхаарлыг татсан.
Мэдээллийн алба

Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан роботын төхөөрөмж хүмүүс бидний дунд зэрэгцэн алхах, нийгэмд үүрэг оролцоо гүйцэтгэх цаг мөч улам л ойртсоор байна. Эдгээрийн нэгэн томоохон жишээ гэхэд л АНУ-ын коллежид роботын төхөөрөмж философийн ухааны хичээл заагаад эхэлсэн явдал олны анхаарлыг татсан. Хүн дүрст энэ роботыг “Бина-48” гэж нэрлэдэг юм.
Сүүлийн үед хүмүүстэй чөлөөтэй яриа өрнүүлж чаддаг, асуусан асуултад төвөггүй хариулдаг роботын төхөөрөмжтэй холбоотой мэдээллүүд ихээр гарч байна. хамгийн ойрын нэгэн жишээ гэхэд л хиймэл оюун ухаант робот Их Британийн Парламентийн ордонд зочилсон тохиолдол байдаг. Харин энэ удаад боловсролын салбарт багш, сурган хүмүүжүүлэгчийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй роботыг бүтээжээ. Бина-48 нэртэй роботыг АНУ-ынВест-Пойнт дахь цэргийн академийн баазад бүтээн, туршилтад оруулсан байна. Бина-48 гэх өнгөт арьстай эмэгтэй хүний дүр төрхтэй робот цоо шинэ хувилбар биш, харин сайжруулагдсан хувилбар. Өөр үгээр хэлбэл энэ роботыг өмнө нь хэд хэдэн удаа танилцуулж байсан.
Энэ робот шинжлэх ухаан, математик, физикийн чиглэлийн анхан шатны мэдлэгтэйгээс ганда Философийн ухааны өргөн цар хүрээг хамарсан мэдээ, мэдээллийг өөртөө программчилж өгсөн. Андройд робот гэж хуучнаар нэрлэгдэж байсан Бина-48 роботын нэршил нь 4 үгний товчлол юм. Breakthrough Intelligence via Neural Architecture /Брийктрун интэлижэнс вианэүрэл аркитэкчүр/ гэсэн үг юм. Туршилтаар Бина-48 робот 100 гаруй оюутантай ангид Уильям Барри гэх багшийн хамтаар философийн ухааны хичээлийг лекц маягаар хийж явуулсан. Туршилтын гол зорилго бол роботын төхөөрөмж ангид байгаа олон оюутантай тулж харилцан яриа өрнүүлж, тэдэнд хэрэгтэй мэдээллийг нь хүргэх, оюутнуудын анхаарлыг хиймэл оюун ухаант технологийн робот татаж чадах эсэх тал дээр хариулт олж авах хэмээн туршилт явуулсан коллежийн багш Уильям Барри онцолжээ.
Туршилтыг явуулж эхлүүлэхээс өмнө Бина-48 роботын программ системд дайны талаарх ерөнхий ойлголтын өргөн мэдээ, мэдээлэл, улс төр, философийн ухааны мэдээлэл болон анги удирдан зохион байгуулах чадварын мэдээллүүдийг уншуулж суулгажээ. Нэг зүйлийг онцлоход тус роботын төхөөрөмжийг цахим хайлтын систем ашиглах боломжийг хязгаарлаж өгсөн байна. Учир нь энэ робот цахимаас википедия онлайн нэвтэрхий толины хангалттай мэдээллээр автоматаар хангагдах чадвартай байсан хэмээн тайлбарлажээ.


















