Роботын тусламжтайгаар ус алдагдаж байгаа газрыг тогтоолоо
Фүкүшима Дачичи цөмийн цахилгаан станц осолдсоноос үүдэн цацраг идэвхит бодисоор бохирлогдсон ус гадагш алдагдаж далайн ус руу цутгах болсон нь олон улсын анхаарлыг татах болсон. Тэгвэл тус цахилгаан станцын мэргэжилтнүүд алсын зайн удирдлагатай роботын тусламжтайгаар агуулахын хаанаас ус алдагдаж б
Мэдээллийн алба

Фүкүшима Дачичи цөмийн цахилгаан станц осолдсоноос үүдэн цацраг идэвхит бодисоор бохирлогдсон ус гадагш алдагдаж далайн ус руу цутгах болсон нь олон улсын анхаарлыг татах болсон. Тэгвэл тус цахилгаан станцын мэргэжилтнүүд алсын зайн удирдлагатай роботын тусламжтайгаар агуулахын хаанаас ус алдагдаж байгааг тогтоожээ. Роботыг агуулахын гүн рүү шумбуулж ёроолын ойролцоо 2 газарт нүх үүсч, ус алдагдаж байгааг илрүүлсэн төдийгүй түүнд суурилуулсан камер эдгээр нүхний зургийг амжилттай авчээ. Энэхүү туршилтыг тус цахилгаан станцын 1-р реакторт хийсэн бөгөөд 2,3-р реакторуудын агуулахад ч мөн ийм төрлийн нүх үүсч, бохирлогдсон ус гадагш алдагдаж байж болзошгүй гэж үзэж байна.


















