Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ройтерс: Венесуэлийн сан хөмрөгөөс 8 тонн алт худалдах гэж байна

"Венесуэлийн сан хөмрөгөөс найман тонн алт гаргаж ирсэн. Үүнийг хилийн чанадад худалдах гэж байна" гэж тус улсын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ройтерс: Венесуэлийн сан хөмрөгөөс 8 тонн алт худалдах гэж байна
Ройтерс: Венесуэлийн сан хөмрөгөөс 8 тонн алт худалдах гэж байна. Зураг: МҮОНРТ

"Венесуэлийн сан хөмрөгөөс найман тонн алт гаргаж ирсэн. Үүнийг хилийн чанадад худалдах гэж байна" гэж тус улсын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн хэлснээр Венесуэл улсын алтны нөөц он гарсаар 30 тонноор буурсан гэнэ. Түүнчлэн алтны нөөцөө ийм хурдацтайгаар худалдаалвал энэ оны сүүлч гэхэд алтны нөөц нь дуусна гэж эх сурвалжууд дүгнэж байна.

Өнгөрөгч хоёрдугаар сард Венесуэлийн төв банкнаас найман тонн алт гаргаж, худалдаалсан гэж өмнө нь мэдээлж байсан юм.

Хуваалцах