Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Рохинжа дүрвэгчдийг тээвэрлэж явсан хөлөг онгоц живжээ

Рохинжа дүрвэгчдийг тээвэрлэж явсан хөлөг онгоц өнөө өглөө Бангладешийн эргийн ойролцоо хөмөрч, живжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рохинжа дүрвэгчдийг тээвэрлэж явсан хөлөг онгоц живжээ
Рохинжа дүрвэгчдийг тээвэрлэж явсан хөлөг онгоц живжээ. Зураг: МҮОНРТ

Рохинжа дүрвэгчдийг тээвэрлэж явсан хөлөг онгоц өнөө өглөө Бангладешийн эргийн ойролцоо хөмөрч, живжээ. Ослын улмаас дор хаяж 15 хүн амиа алдсан гэж мэдээлж байна. Хөлөг онгоц Малайзыг зорихоор гараад Бенгалын булангийн Гэгээн Мартины арлын ойролцоо осолджээ.

Хөлөг онгоцонд 100 гаруй хүн байсны 65-ыг нь аварч, анхны тусламж үзүүлсэн байна. Үлдсэн хүмүүсийг сураггүй алга болсонд тооцож буй юм. Цаашид нас барсан хүний тоо нэмэгдэж магадгүй гэж мэдээлж байна. Ослын газарт Бангладешийн Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц, эргийн хамгаалалтын ажилтнууд ажиллаж байна.

Рохинжа нар бол Мьянмарын баруун хэсгийн Ракхайн мужид аж төрдөг угсаатан болон шашны цөөнх юм. Мьянмар улсын засаг захиргаа тэднийг Бангладешаас ирсэн хууль бус цагаачид гэж үзээд, иргэншил олгодоггүй байна.

Хуваалцах