Рохинжа үндэстнүүдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах хороог байгууллаа
Мьянмарын засгийн газар рохинжа үндэстнүүдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах бие даасан хороо байгууллаа. Ракхайн мужид эвлэрэл, энх тайван тогтоож, тогтвортой байдлыг ханган,
Мэдээллийн алба

Мьянмарын засгийн газар рохинжа үндэстнүүдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийг мөрдөн шалгах бие даасан хороо байгууллаа. Ракхайн мужид эвлэрэл, энх тайван тогтоож, тогтвортой байдлыг ханган, хөгжүүлэхийн тулд төрийн зүгээс ийм санаачлага гаргасныг тус улсын ерөнхийлөгчийн сайтад нийтэлсэн мэдээлэлд онцолсон байна.
Бие даасан хорооныхон хүний эрхийн болон бусад гэмт хэрэг зөрчлүүдийг мөрдөн шалгах юм байна. Филиппинийн гадаад хэргийн сайдын орлогч Розарио Манало тус хороог тэргүүлэн ажиллах тус хороо нь 4 гишүүнтэй байх бөгөөд Үндсэн хуулийн шүүгч асан, НҮБ-ын системийн байгууллагуудын төлөөлөгчид багтжээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны 8 дугаар сарын сүүлчээр рохинжа үндэстнүүдийг амьдардаг Ракхайн мужид байдал хурцадсан юм. Энд рохинжа үндэстнүүдийг аврах хөдөлгөөнийхөн болон засгийн газрын цэргүүдийн хооронд ширүүхэн мөргөлдөөн гарч 400 гаруй хүн амиа алдсан юм. Мөн 600 гаруй мянган энгийн иргэн орон гэрээ орхин дүрвэсэн билээ.


















