Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рокит Бэй “шинэ бүтээл”-ийнхээ нээлтийг ирэх дөрөвдүгээр сард хийнэ

Тоглоом бүтээх ажил 2019 оны дундуур эхэлсэн бөгөөд түүний “Эвдэрхий хүн”, “Бор арьст Гаамп” клип болон “ОННЦ ДҮМД” цувралыг бүтээсэн баг ажилласан аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рокит Бэй “шинэ бүтээл”-ийнхээ нээлтийг ирэх дөрөвдүгээр сард хийнэ
Рокит Бэй “шинэ бүтээл”-ийнхээ нээлтийг ирэх дөрөвдүгээр сард хийнэ. Зураг: МҮОНРТ

Реппэр, жүжигчин, продюсер “Авьяаслаг Монголчууд” болон Америкийн CBS телевизийн “The world’s best” шоуны шүүгч Рокит Бэй буюу О.Баярсайханы шинэ төсөл ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь “Пуужин Баяраа”, “Эвдэрхий хүмүүс”, “Хариуцлага” хэмээх гурван цомог гаргасан бөгөөд “ОННЦ ДҮМД – 1, 2” цувралын зохиолыг бичиж, найруулж байсан билээ.

Тэгвэл Рокит Бэй энэ удаад “Fragile” цахим тоглоом бүтээж, Монголоос анх удаа “Steam”(дижитал тоглоомын худалдаа, олон нийтийн сүлжээ бүхий платформ)-д байршуулсан байна. Энэхүү тоглоомд нийгмийн эмзэг сэдэв болсон хүүхдийн наймаа, хүчирхийллийн тухай үйл явдал өрнөнө.

Өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд зориулсан уг тоглоомыг хүүхдийн тархи, оюун ухаан “хэврэг” гэдэг утгаар “Fragile” буюу Хэврэг гэж нэрлэжээ. Тоглоом бүтээх ажил 2019 оны дундуур эхэлсэн бөгөөд түүний “Эвдэрхий хүн”, “Бор арьст Гаамп” клип болон “ОННЦ ДҮМД” цувралыг бүтээсэн баг ажилласан аж.

Сонирхуулахад, “Fragile” тоглоом нээлтээ хийсний ард Монгол Улсаас холбогдож тоглоход үнэ төлбөргүй юм байна.

Хуваалцах