Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ром хотод аюулгүй байдлыг өндөржүүлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албан ёсны айлчлалтай холбоотойгоор Италийн Ром хотод аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээнүүдийг аваад байна. Хотын гудамж талбайн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох, агаараас хотод ажиглалт хийх, цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт гаргах мэт арга хэмжээнүүд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ром хотод аюулгүй байдлыг өндөржүүлжээ
Ром хотод аюулгүй байдлыг өндөржүүлжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албан ёсны айлчлалтай холбоотойгоор Италийн Ром хотод аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээнүүдийг аваад байна. Хотын гудамж талбайн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох, агаараас хотод ажиглалт хийх, цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт гаргах мэт арга хэмжээнүүдийг Путин Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор авч байгаа юм байна.

Тасс агентлагийн мэдээлж байгаагаар хотод аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авах төлөвлөгөөг тусгай хорооноос боловсруулсан байна. гэхдээ өмнө нь Хятадын дарга ШиЖиньпиныг айлчлах үеэр ч ийм өндөржүүлсэн арга хэмжээнүүдийг авч байсан байна. Өнөөдөр цагдаа, цэргийн мянга гаруй ажилтан харуул хамгаалалтад гарна. Мэргэн буучид Ерөнхийлөгчийн цуваа явж өнгөрөх гудамжуудад байрласан байх юм байна. Мөн нисэгчгүй төхөөрөмж нисдэг тэргээр агаараас хяналт хийх юм байна. Оросын төлөөлөгчид байрлах бүсэд хөдөлгөөнт холбооны сүлжээнд ч хяналт тавих юм байна.

Хуваалцах