Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Роман Бинюков: Монголын танкчид энэ жилийн уралдааны хамгийн шилдэг баг байлаа

“Монголын танкчид энэ жилийн уралдааны хамгийн шилдэг баг байлаа. Амжилт болоод чансаагаа жил ирэх бүрт бууруулах бус ахиулж байгаа нь оролцогч орны багуудад айдас төрүүллээ. Хамгийн гол нь Монголын танкчид уралдааны замд аюул осолгүй, алдаа мадаггүй, дүрмийн дагуу сайхан уралдаж чадсан нь тэдний ур

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Роман Бинюков: Монголын танкчид энэ жилийн уралдааны хамгийн шилдэг баг байлаа
Роман Бинюков: Монголын танкчид энэ жилийн уралдааны хамгийн шилдэг баг байлаа. Зураг: МҮОНРТ

”Цэргийн наадам-2019” олон улсын тэмцээнд дэлхийн 23 орны 69 экипажийн 207 танкчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдсан. Монгол Улсын шигшээ багийн танкчдын хувьд энэ жил өмнөх амжилтаа ахиулсан амжилттайгаар уралдаанаа өндөрлөжээ. Тодруулбал, манай баг эхний хэсэгтээ Казахстан, Сири, Венесуель улсын танкчидтай учраа тааран уралдаж хагас шигшээ уралдаанд орох эрхээ авч чадсан билээ. Харин энэ сарын 12–нд болсон хагас шигшээд ОХУ, Беларусь, Венесуэл улсын танкчидтай сугалаа ёсоор таарч буухиа хэлбэрээр баг тус бүрийн гурван экипаж уралдсанаас нэг цаг 58мин 57 секундын хугацаанд ОХУ, Беларусь улсын дараагаар гуравдугаар байранд давхин орж ирлээ.

Тэмцээний ерөнхий шүүгч, хошууч генерал Роман Бинюков хагас шигшээ уралдааны дараах дүгнэлтийн хурал дээр Монгол Улсын танкчдын ур чадварыг өндрөөр үнэлж, Монголын танкийн багийн ахлагч, Олон Улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнхөд тусгайлан баяр хүргэсэн юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Монголын танкчид энэ жилийн уралдааны хамгийн шилдэг баг байлаа. Амжилт болоод чансаагаа жил ирэх бүрт бууруулах бус ахиулж байгаа нь оролцогч орны багуудад айдас төрүүллээ. Хамгийн гол нь Монголын танкчид уралдааны замд аюул осолгүй, алдаа мадаггүй, дүрмийн дагуу сайхан уралдаж чадсан нь тэдний ур чадварын гол үзүүлэлт юм. Та бүхэнтэйгээ 2020 онд эргэн уулзъя” хэмээгээд баяр хүргэн амжилт хүссэн.

МОНГОЛ УЛСЫН ТАНКИЙН БАГИЙН ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТУУД:

2014 онд - 12 улс 9 дүгээр байр

2015 онд - 15 улс 9 дүгээр байр

2016 онд - 17 улс 8 дугаар байр

2017 онд - 19 улс 8 дугаар байр

2018 онд - 22 улс 7 дугаар байр

2019 онд - 23 улс 5 дугаар байр

Хуваалцах